Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд хамтын ажиллагааны томоохон хоёр гэрээг шинэчлэн байгуулжээ. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Хоёр том хамтын ажиллагааны гэрээг шинэчлэсэн. Нэгдүгээрт, боловсролын салбарт 2018-2021 он хүртэл дөрвөн жил хамтарч ажиллах гэрээгээ шинэчиллээ.
Энэ хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж буй сургууль, цэцэрлэгийн ажлыг дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 300 хүүхдийн хүчин чадалтай төвийн нэмэлт санхүүжилт, багш солилцоо, сургалтын асуудал багтаж байна. Хоёрдугаарт, спортын салбарт цогц байдлаар хамтарч ажиллах, Токиогийн олимп хүртэл биеийн тамир спортын салбарт ажиллаж байгаа хүний нөөц, дасгалжуулагчдаа бэлтгэх, жүдо, чөлөөт, боксын чиглэлээр тамирчин солилцож бэлтгэл хийх гэсэн өргөн агуулгатай гэрээ байгууллаа” гэсэн юм.
Ц.ЭНХ-ОРГИЛ
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв байгуулна |
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ