Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө. Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой. Та бүхэнд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн төвийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ. Агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй энэ ажлыг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл бүлэг болон нэгдэж хүсэлт тавьж болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээн авч 200-300 өрхийн дунд дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Ингэснээр усны хангамж, бохирын асуудал, дулааныг бүрэн шийдсэн, тохилог амины орон сууцанд амьдрах боломжтой болно. Мөн та бүхэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх үүднээс дүүргийг хуваах бодлого баримталж байна. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс Засаг дарга, хороон дарга нар хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна. Дүүрэг хувааснаар энэ асуудал үгүй болно. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно” гэлээ. Иргэд дүүрэг хуваах асуудлаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Рагчаабазар “Дүүрэг хуваах талаар дүүргийн удирдлагуудтай санал нэг байна. Үнэхээр энэ том газар нутагтай, хүн ам ихтэй газар дарга нар иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр хувааж зохицуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирна гэж бодож байна” гэв. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Болормаа “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан дүүрэг. Үнэхээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн хүртээмж иргэдэд хүртэхгүй байгаа нь үнэн. Дүүрэг хуваах асуудлыг дэмжиж байна” гэж ярилаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж анхан шатны нэгжид ажиллаж байгаа энэ явдал туйлын талархалтай байна. Намайг УИХ-д гишүүнээр сууснаас хойш нийслэлийн удирдлагууд ингэж иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсож шийдэж, ярилцаж байсан анхны тохиолдол энэ боллоо. Иргэдэд тулгарч байгаа асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, ажлаа танилцуулна гэдэг маш зөв зүйтэй ажил болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд дүүрэг хуваана |
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ