Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шав тавих ёслол хийж, есөн давхар барилгатай болохоор барилгын ажлаа эхлүүлжээ. Мөрдөн байцаах албаны байрлаж байсан барилга нь БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн харьяанд Мөрдөн байцаах группыг байгуулснаар тус алба байгуулагдсан түүхтэй. 1938 онд тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхраар баригдаж, 1956 онд гурван давхар болгон өргөтгөл хийгджээ. 32 жилийн дараа буюу 1988 онд Мөрдөн байцаах алба орж 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл 30 жил үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Уг байшингийн суурин дээр шинээр босох есөн давхар барилга нь мэдүүлэг авах зориулалт бүхий 24 өрөө, хурал, сургалтын танхим, фитнес, албаны бэлтгэлийн танхимуудтай, хурдан муудах эд мөрийн баримтыг хадгалах зориулалт бүхий хөргүүрийн агуулах, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт агуулах өрөө, мөрдөн байцаах албаны ажлын онцлогт тохирсон алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан, албаны бэлэн байдлыг бүрэн хангасан байхаар зураг төслийг нь боловсруулжээ. Барилгыг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм байна.
Ц.Энх-Оргил
| Мөрдөн байцаах албаны шинэ барилгын шавыг тавьжээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой