
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа.
Цар тахлын үед зогсох эрхгүй ажиллаж буй “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн уурхайчид болон “Гашуун сухайт автозам” ХХК-ийн ажилтнуудад дээрх хамгаалалтын хувцас хэрэглэлийг илгээх юм.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас илгээсэн хандивыг Монгол дахь Хятадын түүх, соёлыг судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Х.Баатархүү өнөөдөр (2021.01.27) “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад хүлээлгэн өгсөн. Х.Баатархүү “БНХАУ-д цар тахал тархах үед Монгол түмэн Хятадын ард иргэдэд сэтгэлийн хандив, дэмжлэгээ харамгүй илгээж байсан. Монголын ард түмний сайхан сэтгэлийн хариу, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд энэхүү дэмжлэгийг илгээж байгаа гэдгээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газраас уламжилсан. Мөн тус хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваатай аймгийн Засаг дарга байх үеэс нь нөхөрлөн орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байсан тухайгаа дурьдаж танд мэндчилгээ хүргүүлсэн. Хандивын эд зүйлс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хамт олонд дэмжлэг болно гэж найдаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын дунд хошууны Ардын Засгийн газрын хамт олон, тэр дундаа хошууны Ардын Засгийн газрын дарга Ян Юүнчүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг Монгол ардын зүйр үг бий. Манай улс цар тахлын дэгдэлтийг хохирол багатай даван туулахаар эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж байна. Энэ үед зогсох эрхгүй ажиллаж ачааны хүндийг үүрч байгаа уурхайчдад бодитой дэмжлэг боллоо” хэмээн онцоллоо.
| “Эрдэнэс Монгол” ХХК-д 60 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, бээлий, хамгаалах хувцас, хэрэглэл хандивлалаа |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ