Цөөн үгээр:
COVID19 тохиолдол 1220 боллоо
1 сар өмнө   299
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид 10 827 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр  1220 хүнд халдвар илэрлээ. 
 
Шинээр илэрсэн тохиолдлын 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь аймаг, орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан хоёр халдвар бүртгэгджээ. Харин гадаадаас 10 тохиолдол зөөвөрлөгджээ. 
 
Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 17 823 болж байна. Сүүлийн 24 цагт 366 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  10 253 боллоо. 
 
Өнгөрсөн хоногт коронавирусээр халдварласан 49, 44 настай эрэгтэй нас баржээ. 49 настай эрэгтэй нь энэ сарын 13-ны өдөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 29 болжээ.
 

COVID19 тохиолдол 1220 боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0