Цөөн үгээр:
Энгийн иргэд 06:00-08:00, 16:00-18:00 цагт агаарлаж болно
1 сар өмнө   230
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир өнөөдрөөс эхлэн хөл хориог чангаруулж байгаа талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн иргэдийн гудамж, замын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлаж байна. Энгийн иргэд 06:00-08:00 цагийн хооронд гэрийнхээ ойр орчимд салхилж болно. Ингэхдээ таваас олон хүн цугларахгүй. Бусад цагт явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна. Мөн 16:00-18:00 цагт агаарлаж болно. Төрийн албан хаагчид өглөөний 08:30 минут гэхэд ажилдаа очсон байна” гэв.
 
Мөн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдын ажлын үнэмлэх, ажлын тодорхойлолтыг нэг бүрчлэн шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа талаар мэдээллээ.
 
Харин яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд түүнийгээ нотолсон бичиг баримтаа үзүүлж хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Энгийн иргэд 06:00-08:00, 16:00-18:00 цагт агаарлаж болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0