Дэлхий дахин үндэс угсаа, газар нутгийн харьяалал үл харгалзан хүн бүрийг адил тэгш гэж үзэх нийгмийг бий болгохыг зорьж байгаа хэдий ч сүүлийн үед Монгол Улсад үндсэрхэг үзэлтэн буюу гадныхнаас эмээх хүмүүсийн тоо ихэсч байна.
Төрийн бус байгууллагуудын идэвхтнүүдийн үзэж буйгаар Монголчуудын дунд үндсэрхэг үзэл дэлгэрэх болсон нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд ялангуяа Хятад улс үндэстний цөөнхөө хэл, соёл, шашин шүтглэгээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн үндсэн хуулиа зөрчиж, Өвөр монгол сургуулиудад монгол хэл заахыг хориглох шийдвэр гаргасан тул Монгол иргэдийн элэг нэгт Өвөр Монголчуудаа өмөөрч, өмгөөлөх хандлага ихэссэн байна.
Хон хэрээд овогт Б.Энхбат: "Миний хувьд яалт ч байхгүй Монголын энэ цаг үеийн №1 гэж хэлж болох үндэсний үзэлтэн. Хүмүүс надаас яагаад ийм их үндсэрхэг үзэлтэй юм бэ, Монголын үндэсний үзэл гэж юу юм бэ гэж их асуудаг. Монголчууд оршин тогтнож байсан 5,000 жилийнхээ түүхэнд, түүнийхээ 2,000 жилд нь ганцхан дайсантай байсан. Энэ 2,000 жилд Монголчууд өөрсдийнхөө унаган газар нутгийн 8/10 хувийг гадныханд алдсан. Тийм учраас Монголчуудын үндэсний үзэл гэдэг бол орон зайгаа, өөрсдийнхөө амьдрах газар нутгаа хамгаалахын төлөөх тэмцэл. Хүн гэлтгүй араатан ч өөрийн амьдрах орон зайгаа хамгаалахын тулд тэмцдэг" гэлээ.
Мөн тэдний хэлж буйгаар тус улсын улс төр, эдийн засаг, засгийн газрын түвшний өндөр албан тушаалтнууд гадаад компаниудын хяналтанд байдаг, улс эх орныхоо төлөө биш гадны эрх ашгийн төлөө ажилладаг байна.
| Монголд үндсэрхэг үзэлтэй хүмүүс ихсэж байна. |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ