Цөөн үгээр:
ХӨСҮТ-д хүчилтөрөгчийн үйлдвэр барих үйл явц дуусах шатандаа явж байна
3 долоо хоног өмнө   166
2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХӨСҮТ-д хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон.
 
Тус үйлдвэр нь  Герман улсын технологиор цагт нам даралтын (0.5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4  ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилгын ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.
 
Одоогоор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг. 
 
Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй.
 
Халдварын тархалт өсөн нэмэгдэж байгаагийн улмаас хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж , хүчилтөрөгч тасалдах,  өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь нэн чухал асуудал болоод байгаа юм.
 
Эх сурвалж: Шадар ажлын алба
ХӨСҮТ-д хүчилтөрөгчийн үйлдвэр барих үйл явц дуусах шатандаа явж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0