Цөөн үгээр:
Онцгой байдлын алба EC-145 маркийн нисдэг тэрэгтэй боллоо
2 долоо хоног өмнө   136
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-т нийлүүлэх дөрвөн нисдэг тэрэгний хоёр нь өчигдөр буюу энэ сарын 3-нд иржээ.
 
“Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд нийлүүлж буй уг нисдэг тэрэг нь “EC-145” маркийнх аж.
 
Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм.
 
Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер тэргүүтэй албаны төлөөлөгчид саяхан Монгол Улсад ажилласан билээ.
Онцгой байдлын алба EC-145 маркийн нисдэг тэрэгтэй боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0