Цөөн үгээр:
Тайваньчууд нэн шаардлагатай халдвар хамгааллын хэрэгслийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний төвд хүлээлгэн өглөө
2 сар өмнө   270
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийг эмчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5-р сарын 7-ны өдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амны хаалт зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний газрын харьяа Сэргээн засах үндэсний төвд хандивлалаа.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний газрын харьяа Сэргээн засах үндэсний төвийн захирал Б.Өнөрбилэг хэлсэн үгэндээ “Тайваньчууд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа 3 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын гуурс, 2000 ширхэг амны хаалт болон бусад халдвар хамгааллын хэрэгслийг хандивласан явдалд гүнээ талархаж байна. Сэргээн засах үндэсний төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчлэх, нөхөн сэргээхэд эмчилгээний явцад нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн байгууллага бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж буй явдал нь миний болон манай хамт олны хувьд томоохон сорилт байлаа. Манай хамт олон Тайвань анд нөхдийн маань зүгээс халуун сэтгэлийн хандив хүлээлгэн өгч буй тухай мэдээг нэн талархан хүлээж авсан” хэмээв.
 
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс.Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын хүндэрсэн тохиолдлуудын тоо нэмэгдэж, цар тахлын эрсэг тэмцэл өрнүүлж буй энэ цаг үед Тайваньчууд өнгөрсөн онд олон тооны амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэгсэл Монгол Улсад хандивласан билээ. Тайваньчууд саяхан 150 ширхэг  хүчилтөрөгч үүсгэгч, 500 ширхэг хүчилтөрөгчийн цилиндр зэргийг одоогоор халдварын тархалт хамгийн өндөр байгаа Энэтхэг Улсад хандивлаж, “Тайвань тусалж чадна” /Taiwan Can Help/ гэдгээ батлан харууллаа. Эрүүл мэндийн салбар дахь урт хугацааны түншийн хувьд манай төлөөлөгчийн газар Монгол Улсад ажиллаж амьдарч буй Тайвань иргэдийг вакцинжуулалтанд хамруулахад гүн туслалцаа үзүүлсэн явдалд Монгол Улсын засгийн газарт гүн талархал илэрхийлж байна. Тайвань цаашид ч цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага болон бусад нөөц бололцоогоо хуваалцаж, Монгол Улстай гар нийлэн хамтран ажиллаж, цар тахлыг аль болох богино хугацаанд даван туулахыг эрмэлзэж байна.” гэв.
 
Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар
Тайваньчууд нэн шаардлагатай халдвар хамгааллын хэрэгслийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний төвд хүлээлгэн өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0