Цөөн үгээр:
Бурхан багшийн Их дүйчин өдрөөр бүх нийтээр амарна
1 сар өмнө   151
Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан.
 
Энэ жил Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 26-нд тохиохыг цаг тооны бичигт тэмдэглэсэн байна. Энэ дагуу тавдугаар сарын 26-ны Лхагва гарагт бүх нийтээр амрах юм.
 
Тухайн өдөр сар хиртэх бөгөөд уг үзэгдэл 1 цаг гаруй үргэлжлэх аж.
 
Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн энэхүү хуулийг баталжээ.
 
"Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна. Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
 
 

 

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр бүх нийтээр амарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0