Цөөн үгээр:
Хатуу хөл хорио нь Монгол дахь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна
2 сар өмнө   405
Хөл хорионы улмаас ажил орлого нь зогсож ядуурлын түвшин улам өсөж байна хэмээн монголчууд ярьж байна. Ковидын тархалтыг  хумих зорилгоор 4-р сарын 10-наас хойш Улаанбаатарт тавьсан 14 хоногийн хөл хориог тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасанд бухимдсан иргэд олон байна.
 
Учир нь худалдан авалт, борлуулалт нь зогссон аж ахуйн нэгжүүд болон амьжиргааны түвшин доогуур иргэдэд хөл хорио нь хүндээр тусч байгаа юм.
Бизнес эрхлэгчдийн төлөөллөөс “Хуваариа бизнес эрхлэгчид ихэнх нь банкнаас зээл авч бараа бүтээгдэхүүнүүдээ худалдан авсан. Хүйтний улиралд өвлийн дулаан хувцас авч ирэхэд зарагдахгүй хохирч байна. Энэ харамсалтай явдал нь олон хүнийг цалин орлогогүй ажилгүй болоход хүргээд байна. Нэгэнт хөл хорио тогтоосон бол хорьсон шиг хорьж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин хөл хориогоо хурдан дуусгамаар байна.
 
 
Коронагийн халдвар авсан хүмүүсийн тоо 37.285 тохиолдол болж, нас барагчдын тоо 115-д хүрсэн нь 4 сая хүрэхгүй хүн амтай улсад ноцтой үзүүлэлт болж байна.
 
Эх сурвалж: А24
 
Хатуу хөл хорио нь Монгол дахь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0