Цөөн үгээр:
Зуслангийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ
1 сар өмнө   183
Зуслангийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ.
  • ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  • ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
  • ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобус  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 7.00- 22.00 цагийн хооронд үйлчилнэ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2,1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулах аж.
 
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч байна.
Зуслангийн чиглэлд өнөөдрөөс нийтийн тээврийн автобус үйлчилж эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0