Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Боксын Ази тивийн аваргууд 10 мянган ам.доллар хүртэнэ
5 жил өмнө   580
Ази тивийн сонирхогчдын боксын 2021 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-31-нд АНЭУ-ын Дубай хотноо болох бөгөөд тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар юм байна.
 
Энэтхэгийн Дели хотноо болох байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас ийнхүү зохион байгуулах орныг өөрчилсөн билээ.
 
Ази тивийн АШТ-ий жин, жингийн медаль хүртсэн тамирчдын мөнгөн шагналыг танилцуулахад, алтан медаль - 10.000, мөнгөн медаль - 5.000, хүрэл медаль- 2 мянга 500 ам.доллар тус тус хүртэх юм.
 
Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нараар ахлуулсан баг тамирчдыг танилцуулахад, эрэгтэй тамирчид: Х.Энхмандах 52 кг, Х.Энх-Амар 57 кг, Э.Цэндбаатар 63 кг, Б.Чинзориг 63 кг, Б.Мишээлт 69 кг, О.Бямба-Эрдэнэ 75 кг, эмэгтэй тамирчдаас Л.Алтанцэцэг 51 кг, О.Есүгэн 57 кг, М.Намуун /60 кг/ нар хүч үзнэ
Боксын Ази тивийн аваргууд 10 мянган ам.доллар хүртэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0