Цөөн үгээр:
Ирэх сараас Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно
2 сар өмнө   174
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг долдугаар сарын нэгнээс цахимаар олгож эхэлнэ.
 
Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх, Геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сараас цахимаар олгож байгаа.
 
 Үүнд: Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байгаа юм.
 
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахимжсанаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах шийдвэрлэх үйл ажиллагаа нь цаасан материал бүрдүүлэлт их, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо их, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаатайгаас гадна мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, бусад мэдээллийн сангийн цахим системтэй холбогдох боломжгүй зэргийг шийджээ. Ингэснээрээ барилгын тусгай зөвшөөрөл дагасан асуудал цэгцэрч, иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл нь нээлттэй ил тод болох аж.
 
Мөн энэ хүрээнд “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”, “Барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулаад байгааг БХБЯ мэдээллээ.
Ирэх сараас Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0