Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Дархан-Уул аймагт баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй
5 жил өмнө   823
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ аймаг, сумын хэмжээнд баяр наадам тэмдэглэхгүйг онцлон мэдэгдлээ. 
 
Дархан-Уул аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Сумдын удирдлагуудад сумын нутаг дэвсгэрт ямар нэг ой, баяр наадам тэмдэглэхгүй байх үүрэг даалгаврыг 14 хоногийн өмнө өгсөн. Иймд бөхийн барилдаан, сур харваа болон хурдан морины уралдаан болохгүй. Харин уяачдыг улсын наадамд оролцох боломжийг нь хангаж өгсөн. 
 
Мөн долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумд наадам тэмдэглэх эсэхийг шийднэ гэх хугацааг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сарын 1-н болгосон. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баяр наадам, ойн ямар нэг албан ёсны арга хэмжээ зохион байгуулахгүй" гэлээ.
Дархан-Уул аймагт баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0