Тус ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир хэлэхдээ “Цахилгаан тамхины талаар үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд С.Мөнхтуяа гэдэг хүн TM телевизэд ярилцлага өгөхдөө янжуур тамхи татдаг хүн 20-25 жилийн дараа хорт хавдар тусдаг бол цахилгаан тамхи татаад 1-2 жилийн дараа хорт хавдар тусаж, нас бардаг гэж мэдээллийн хэрэгслээр давтамжтай ярьж байна. Энэ нь нотолгоо, үндэслэл байхгүй. Олон улсад батлагдаагүй зүйлийг СЭМҮТ-ийн ажилтан ярьж байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Электрон тамхины хэрэглээ сүүлийн үед манай улсад нэмэгдэж байна. Энэ тамхины зорилго бол янжуур тамхи татдаг хүмүүсийг тамхинаас бүрмөсөн гаргах зориулалттай анх бүтээгдсэн. Одоогоор манайд 250 мянга орчим хүмүүс цахилгаан тамхи хэрэглэж байна. 800 мянга орчим нь янжуур татаж байна. Монголчуудын маш их хэмжээний тамхидалтыг бууруулах, олон хүнийг янжуураас гаргахыг зорьж байна. Гэтэл цахилгаан тамхи муу, хортой, уушиг цоолоод байна гэх мэдээлэл хүртэл гарсан. гэтэл ХСҮТ-ийн эмч нь би тийм зүйл яриагүй. Сэтгүүлч нь монтаж хийсэн байна гэж тайлбарласан. Энэ бүхнийг харахад цаана нь аль нэг талын ашиг сонирхол явж байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд янжуураас холдсоноор маш олон тэрбумын эдийн засгийн хэмнэлт хийнэ. Жилдээ 650 орчим тэрбумын зардал гардаг гэсэн судалгаа байгаа. Энэ зардлыг бууруулах боломж бий. Англи, Франц, Австрали, Шинэ зеланд зэрэг улсуудад цахилгаан тамхитай холбоотой хууль, янжуурын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр нөлөөтэй, Засгийн газрын дэмжлэгтэй явдаг. Эдгээр улсын туршлагаас суралцах хэрэгтэй. Зөв зүйтэй хэрэглээ байх ёстой. Хэнд худалдах уу, хэнд худалдахгүй байх вэ гэдэг зохицуулалт байх ёстой. Бид судалсан бүх зүйлээ хуваалцахад бэлэн байна. Ард иргэд минь аливаа мэдээлэлд нотолгоотой, баталгаатай байдлыг үндэс болгож, итгэдэг байгаасай.
| Цахилгаан тамхи нь уушиг цоолсон гэх мэдээлэл худал уу |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ