Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
EPOLICE: Өнөөдөр 140 мянга гаруй зөрчил бүртгэжээ
1 сар өмнө   268
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна.
 
Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлсэн.  Ингэснээр дэлхийн олон орны жишгээр жолооч нарын гаргасан зөрчлийн талаар E-POLICE гар утасны аппликейшнд мэдээлэх боломжтой болсон. 
 
Тэгвэл тус аппликейшнд бүртгэгдсэнээр өнөөдөр /2022.10.26/ замын хөдөлгөөнд оролцсон зарим жолооч 141431 зөрчил гаргажээ. Эдгээрийн дийлэнх нь буюу явган хүний зам, гарц, ногоон байгууламж дэр зогссон зөрчил 71540 бүртгэгдсэн байна. Мөн удаан зогсох хориотой газар зогссон 51362, явган хүний зам, хөвөө, зорчих хэсгийн гадна талаар явсан 6075, автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон 5522, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан 3740, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөн 1170, үргэлжилсэн цагаан шугам давж зүүн гар тийш эргэсэн, буцаж эргэсэн 1027, урсгал сөрсөн 465, эгнээ, байр буруу эзэлсэн 411, улсын дугаар арилсан, үзэгдэх байдал муудсан 46, гэрлэн дохио зөрчсөн 40 тохиолдол бүртгэгдсэн байна. 
 
Харин хамгаалах бүс хэрэглээгүй 12, ачаа буруу тээвэрлэсэн 10, утаа хэт ихээр ялгаруулсан/бүрэн бус/ 9, жолоо барих үедээ хөдөлгөөнт утас хэрэглэсэн 2 зөрчлийг илрүүлжээ.   
 
 

 

EPOLICE: Өнөөдөр 140 мянга гаруй зөрчил бүртгэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0