Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Баянхошуу орчмын агаар тавдугаар сард ч бохирдолтой хэвээр
7 жил өмнө   1335
Нийслэлийн хамгийн их гэр хороолол бүхий нутаг дэвсгэртэй Сонигинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын агаарт тавдугаар сард хүртэл PM2.5 тоосонцор байсаар байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын судалгаанаас харж болж байна. 
 
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2018 оны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын үзүүлэлтээс мөн энэ нөхцөл харагдаж байна. Галлагааны улирал шувтарч дуусах тийшээ хандсан тавдугаар сард бусад дүүргийн агаар дахь ширхэглэгт тоосонцрын хэмжээ 0 байхад Баянхошуу орчимд "3" гэсэн үзүүлэлт гарчээ. 
 
Харин тоосны бохирдлын хувьд Нисэх, Амгалан, Зуун айл орчим хамгийн их байгаа бол Баруун дөрвөн зам, 13 дугаар хороолол, Зуун айл орчмын агаар дахь азотын давхар ислийн хийн агууламж өндөр байгаа аж. Агаар дахь эдгээр бохирдол нь 2016 болон 2017 оны тавдугаар сартай харьцуулахад 2018 оны энэ үед илүү өссөн үзүүлэлттэй байна.  
Баянхошуу орчмын агаар тавдугаар сард ч бохирдолтой хэвээр
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0