Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Жендэрийн манлай байгууллагаар ХХБ шалгарлаа
3 жил өмнө   416
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо  (ТоС холбоо), Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран 2022 оноос эхлэн “Жендэрийн Манлай Байгууллага”-ыг хамтран шалгаруулахаар болсон бөгөөд тус шагналын анхны эзнээр Худалдаа, Хөгжлийн банк шалгарлаа.
 
Худалдаа, Хөгжлийн банк нь 2019 онд “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-оо МУ-н Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагуудын тэргүүн туршлагатай нийцүүлэн баталсан. Уг бодлогын хүрээнд  байнгын үйл ажиллагаатай Жендэрийн Хороо ажилладагбөгөөд банкны жендэрийн эрх тэгш байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, газар, нэгжүүдийн жендэрийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, уялдаа холбоог тодорхойлж, жендэрийн мэдрэмжтэй санхүүгийн үйлчилгээг дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Жендэрийн манлай байгууллагаар ХХБ шалгарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0