Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ
2 өдрийн өмнө   1022
Улаанбаатар хотын зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсэх, мөстөх нөхцөл байдал гарсаар байна.
 
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн байна. Иймд дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Мөн Онцгой байдлын хэлтэс, Геодези Усны Барилга Байгууламж ОНӨААҮГ хамтран ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан аж.
 
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар энэ асуудлыг хариуцахаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаагэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
Түүнчлэн иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна. "Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 байршилд халиа тошин үүсдэг. Үүнээс 10-20 байршилд халиа тошин тогтмол идэвхтэй байдаг" гэдгийг хотын Ерөнхий менежер М.Баяраа өмнө нь хэлж байв. Эдгээр байршилд одоогоор 2,100 орчим айд амьдардаг.
Зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0