“Иргэдийн оролцоо хөгжлийн түлхүүр” ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн иргэд өөрсдийн хүчээр гудамжаа тохижуулж байна. 2013 онд “Шинэ гудамж 1” төсөл хэрэгжиж байсан бол 2017 онд 15 дугаар багийн" Мангирт-2" гудамжинд “Шинэ гудамж - 2” төслийг тус гудамжны 11 айлын иргэд, Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, БНСУ-ын Бусан хотын Дүнрэ, Ротари клубтэй хамтран нийтдээ 12 сая төгрөгийн төсвөөр хэрэгжүүлж байжээ. Уг төслийн хүрээнд 450 м явган хүний засмал зам, 420 метр блокон хайс, модон хашааг байгуулж өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулсан юм. Энэ удаа Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 37 өрх оршин суудаг гудамжинд “Шинэ гудамж-3” төсөл хэрэгжихээр нээлтээ хийлээ. Төслийн гол онцлог нь иргэд оршин суугчид өөрсдийн амьдрах орчноо орон нутгийн засаг захиргаа болон олон нийтийн хандивлагч байгууллагуудтай хамтран бага зардлаар чанартай бүтээн байгуулалт хийх юм. "Шинэ гудамж-3" төслийн хүрээнд өрх бүр 200 мянган төгрөг гарган дэмжигч байгууллагуудын тусламжтайгаар замаа засч, гудамжаа гэрэлтүүлэн, агч мод тарьж хашаажуулах, камержуулах ажлыг хийх ажээ. Оршин суугчид амьдрах орчноо хэрхэн өөрсдийн хүчээр сайжруулж болдгийг улс орон даяар харуулж үлгэр жишээ гудамж болгох томоохон зорилтыг зохион байгуулагчид өмнөө тавьжээ.
.jpg)

.jpg)
А.ЦЭЛМЭН
| Иргэд гудамжаа тохижуулж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой