Монголд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжээд бараг 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Ингэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулдаг аж. Өөрөөр хэлбэл журмаар зохицуулж байгаа. Үүнтэй холбоотой сайн муу олон зүйл чих дэлсэлж байсан ч өнөөдрийнх шиг сайхан нь ховор байв. Учир нь хэсэг хууль тогтоогчид үдийн цай хөтөлбөртэй холбоотой хуулийн төслийг өргөн барьлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын хамтран санаачилсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөл юм.
Хэрэв энэ хууль батлагдвал нийгэм рүү, тэр дундаа өсвөр үеийнхэндээ чиглэсэн чухал алхам болохын зэрэгцээ бүр “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр зорьж байгаа нь сайшаалтай.
| “Үдийн цай” хөтөлбөрийг хуульчлан “Үдийн хоол” болгохоор зорьж байна. |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ