Магнай трейд, М-Ойл-ын шатахуун хуурамч болохыг шинжилгээгээр тогтоосныг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр "Хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр нэрэх буюу холих аргаар гаргаж ирсэн авто бензин болон дизелийн түлш худалдаалж байна. Шатахууны дээжээс авч лабораториар шинжлүүлтэл хуурамч гэдэг нь нотлогдсон. Тухайлбал, ‘Магнай трейд’, ‘М-ойл’-ын шатахуун хуурамч болохыг Иргэний нисэхийн газрын төв лаборатори, Амбер ХХК, мөн олон улсын лабораторын шинжилгээгээр тогтоолоо.
Хуурамч шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэж байгаа компани нь "Трафигура". Энэ компани Монголд үйл ажиллагаагаа эрхлээд "Транс Гайд" гэдэг компанийн агуулахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холиод "Хар мөрөн импекс", "Ай Си Ай Си" зэрэг компаниар дамуулан жижиглэнгээр худалдаалж, үүнийг ‘Магнай трейд’, ‘М-ойл’ гэх зэрэг компаниуд зөөвөрлөж байна. Энэ асуудлыг харьяа яам болон холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бүгд хүлээн зөвшөөрсөн ч хуурамч шатахууны урсгалыг зогсоохгүй, одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна.
2013 онд Засгийн газар авто бензийн хомсдолтой холбогдуулаад маш олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь бол Засгийн газрын 112 дугаар тогтоол буюу авто бензинийн татварын хэмжээг тэглэсэн явдал юм. Үүнээс үүдэн хуурамч бензин, нефтийн бүтээгдэхүүнийг хянах боломжгүй болсон нь хууль бус үйлдлийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлж байна” гэлээ.
Түүнчлэн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны үнэ нэмсэн асуудлаар аж ахуй нэгжүүдэд болон түлшний бодлогыг зохицуулдаг Үнийн зөвлөлд шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдлээ
| Хуурамч шатахуун худалдаалж байжээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой