Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж байна. Салбар хорооныхон хурдан морины уралдааны хуваарийг танилцууллаа. Монгол телевиз, ETV,TV9 телевиз хурдан морины уралдааныг шууд дамжуулна.
Хурдан морины уралдааны хуваарь:
-7.10-нд Хязаалан /17 км/, шүдлэн /14 км / насны уралдаан
-7.11-нд Азарга /23 км/, их нас /25 км/
-7.12-нй өдөр соёолон, даага /12 км/
-13-ны өдөр шинэ монгол адуу /эрлийз/ буюу гурван насны морьдын уралдаан болно.
Хүй 7 худагт зохион байгуулах арга хэмжээ:
-10-нд -Холч морьдын уралдааныг зохион байгуулна.
-Морийг гарааны зурхай руу явуулсны дараа 10-12-ны өдөр "Морьтон Монгол" үздүүлбэр үзүүлнэ.
12-нд Шүхрийн буулт хийнэ.
13-нд Жороо морьдын уралдаан болно.
Хурдан морины салбарын хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “салбар комиссын бүрэлдэхүүнд цагдаа цэргийн байгууллага, мал эмнэлэг, онцгой байдлын газраас бүрдсэн 2000-3000 албан хаагч багтсан. Долоон сарын 9-ний өдрөөс эхлээд уралдааны морьдыг бүртгэж шалгана. Иргэдээс болон “Морин уралдааны уламжлал шинэчлэл” хөдөлгөөнөөс ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл мэдээллийн салбар хороотой хамтран ажиллана. Ингэснээр 7 сарын 9-ний өдөр Монгол телевиз, ETV, ТV9 телевизүүдээр хурдан морьны үйлдэр, шүдэлгээг хэрхэн шалгаж байгааг ил тод шууд дамжуулах болно” гэлээ
Мөн бүх уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, цахим карт олгохоор болсон байна.
| Уралдаанч хүүхдүүдэд цахим карт олгож, хурдан мордын шүдэлгээ хэмжилтийг телевизээр шууд дамжуулна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой