НИТХ-ын ээлжит 17-р чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянга гаруй автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна.
Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд үр дүн багатай байгаагаас хотын хүн ам, ялангуяа хүүхэд, өндөр настны дунд агаарын бохирдлоос шалтгаалсан амьсгалын замын өвчлөл ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байгаа. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнд хүрэх, бодитой үйл аижллагааг тодорхойлсон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөц бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, НИТХ-ын тогтоолууд зэрэгтэй уялдан эрдэмтэн, доктор, экологич, цаг уурч, инжинерүүдийг багтаасан судлаачдын баг 'Нийслэл Улаанбаатар хотын агаар'-ын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний төслийг боловсруулжээ. Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх зэрэг хэд хэдэн зарчимд тулгуурлан боловсруулсан байна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг хэвшүүлэх, энэхүү мастер төлөвлөгөөг 2017-2019, 2020-2025 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлбэл хотын агаарын бохирдол 2018-2020 онд 30-35 хувь, 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж эрдэмтэн, судлаачид тооцоолжээ. Ийнхүү НИТХ-ын хуралдаанд төлөвлөгөөг танилцуулж дэгийн дагуу төлөөлөгчид асуулт асууж санал хэлснээр батлахаар болов. Төлөвлөгөөг хэхэгжүүлж ажиллахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын тэргүүлэгчдэд даалгалаа.
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР АСУУЛГАД ХАРИУЛАВ
НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар асуулга тавьсан бөгөөд асуулгын дагуу Нийслэлийн засаг дарга танилцуулга хийлээ. Уг асуулгад, ' Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байгаа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг 4 асуулга тавьсан юм.
Эдгээр асуулгын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжлэн хийгдсээр байгаа. Дэд төвийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын дагуу инжинерийн дэд бүтцийн ажил хийгдсэн. Бусад хөтөлбөрүүдийг ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд холбогдох ажлуудыг хийж байгаа талаар мэдээлэл хийснээр НИТХ-ын 17-р чуулган өндөрлөв.
НИТХ-ын ХМОНХТ
Ц.Энх-Оргил
| Нийслэлийн агаарын бохирдлыг 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой гэж тооцоолжээ |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ