Азийн сайд нарын бага хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, ОБЕГ хамтран "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" уриан дор чуулж байна.
Энэ удаагийн хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, 49 орны хоёр Шадар сайд, парламентын гурван гишүүн, 15 сайд, 15 дэд сайд зэрэг өндөр дээд хэмжээний оролцогчид оролцож, техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулж байна.
Мөн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэх юм байна.
Энэхүү хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхийг бий болгож, бэхжүүлэх зорилготой бүхс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлог аж. Мөн хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнуудтай хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулах, тулгарч байгаа бэрхшээл асуудлыг хамтран шийдвэрлэдэг төдийгүй бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах шинэ арга замыг нээх боломжийг олгодог байна.
А.Цэлмэн
| Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 50 гаруй улсын төлөөлөл чуулж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой