Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байранд шалгарлаа. Өнгөрсөн онд тус аймгийн есөн сурагч ЭЕШ-д хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авч байсан бол энэ жил 11 сурагч болон нэмэгджээ. ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулдаг уламжлалыг Дорнод аймгийн удирдлагууд 2015 оноос жишиг болгон тогтоогоод байгаа юм.
Энэ жилийн хувьд ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан 11 сурагч, тэднийг шалгалтад бэлтгэсэн 11 багшид аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг өчигдөр (2018.07.03) гардуулан өгчээ. Шагнал гардуулах үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ “Бид хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах учиртай. Бидний хүүхдүүд Монгол Улс болоод Дорнод нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх билээ. Нийт төгсөгчдөдөө амжилт хүсч, сонгосон мэргэжлээрээ хичээн суралцаж, энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж захья” гэв. Тус аймгийн удирдлагууд ЭЕШ-д 800 оноо авсан сурагч бүрийг нэг сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарыг 500 мянган төгрөгөөр шагнан урамшуулдаг ажээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан дараах сурагч, багш нарт шагналыг гардууллаа.

Эх сурвалж: DORNOD.GOV.MN
| ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой