Ахмад настнуудад цагаан сарын баярын өмнө болон үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Үндэсний их баяр наадмын өмнө олгох насны хишгийг олгож эхэлжээ. Энэ удаад нийт 125 мянган ахмад насны хишиг авах юм байна. Өмнө бүртгүүлсэн бол дансанд нь шууд ордог бол шинээр бүртгүүлэх ахмад настнууд харьяа дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хандан, гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах ажээ.
-65-69 настай 43089 ахмад настан 50 мянган төгрөг
-70-79 настай 57624 ахмад настан 80 мянган төгрөг
-80-89 настай 18700 ахмад настан 150 мянган төгрөг
-90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийг олгодог юм.
“Насны хишиг"-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Заавал иргэний үнэмлэхтэйгээ очно. Хэрэв өөрийн биеэр очиж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он, сар, өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.
Ц.ОРГИЛ
| “Насны хишиг”-ийг наадмаас өмнө олгоно |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой