Монгол улс АНУ-ын H2A, H2B визний ангиллыг хамааруулах улс орны жагсаалтад багтсан бөгөөд энэ сарын 20-нд тус улсын Элчин сайдын яамнаас албан ёсны мэдэгдэл хийсэн юм.
Н-2 ангиллын виз олгож эхэлнэ гэж зарласны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулсан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамнаас Н-2 ангиллын цагаачлалын бус ажлын визний талаар мэдээллийг гаргажээ.
Н-2 ВИЗ МЭДҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ЖУРАМ
· Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
· H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горлигч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
· Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч таньд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрх гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
· I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 ам.доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
· H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
· Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлаганд орно. Визний ярилцлагад ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
· Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
· Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
Түр хугацааагаар ажиллах визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд иргэд ямар нэгэн байдлаар виз зөрчсөн эсвэл буруугаар ашигласан тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй”-г анхааруулсан байна.
H-2 визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр албан ёсны цахим хуудсуудаас авах боломжтой:
https://travel.state.gov/content/travel/en/us-visas/employment/temporary-worker-visas.html
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2a-temporary-agricultural-workers
https://www.uscis.gov/working-united-states/temporary-workers/h-2b-temporary-non-agricultural-workers
| Түр хугацаагаар ажиллах визний ангилалд Монгол Улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг |
Хүндэтгэлийн золгот боллоо
Х богд Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүг мэндчилгээ дэвшүүлжэ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
ЕРӨНХИЙЛӨГЧ: Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Газар олгох эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ
“Эмэгтэйчүүдийг импортлох” санаа улс төрийн карьерыг нь дуусгав
Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх тухай тохиролцоонд талууд гарын үсэг зурлаа
АНУ, Армени улсууд цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллана
Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрджээ
Монгол Улс АНУ хооронд шууд нислэг эхлүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ
Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэв
Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа