Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбит-Толгойтын уулзвараас Орбит Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон. Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:13 “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг”, Ч:47 “Орбит–Ард кинотеатр” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна.
Өчигдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд дээрх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэсэн. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Ц.Оргил
| Нийтийн тээврийн “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг” “Орбит–Ард кинотеатр” зэрэг чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ