“Шангри Ла” зочид буудалд болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
“Нийгмийн хамгаалал ба эмзэг байдлыг бууруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан 10:45 цагт эхэллээ. Энэхүү хуралдааныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулж байна.
Нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрүүд нь ядуурал, эмзэг байдлыг бууруулахыг зорьж, хямралын үед хүний суурь хэрэгцээг хангах үйл ажиллагаанд улам чиглэгдэх болсон.
Энэхүү хуралдаанаар нийгмийн хамгааллын хөтөлбөрийг төлөвлөхөд мөнгөн тусламж, урьдчилсан таамаглалд суурилсан санхүүжилт зэргийг хүн амын эмзэг бүлэг, гамшигт өртсөн айл өрх, орон нутгийнхны гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ авахад хэрхэн чиглүүлж болох арга замуудыг авч үзэх юм байна.
Мөн хямралын үеийн эхний шатанд айл өрхүүд гамшгийг даван туулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар хэлэлцэнэ. Танилцуулах жишээ баримт нь нийгмийн хамгааллын өнөөгийн практик байдлыг харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх боломжийг судлах боломж олгох ач холбогдолтой.
Уг хуралдаан нь Ази, номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа нийгмийн хамгааллын тогтолцоог хэрхэн зохицуулах, эсвэл шинээр бий болгох, өсөн нэмэгдэж буй байгалийн гамшгийн үед орон нутгийн иргэдийн гамшгийг даван туулах, тэсвэрлэх чадавхыг хангахад чиглэсэн зөвлөмжийг хүргэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ц.Оргил
| “Нийгмийн хамгаалал ба эмзэг байдлыг бууруулах” сэдэвт хуралдаан болж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой