Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотын Худалдааны танхим болон хувийн хэвшлийнхэн хамтран Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн нэгдсэн авто зогсоолд цахилгаан тээврийн хэрэгслийн "Ногоон өртөө"-г ашиглалтад орууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ААНОАТ-ын тухай хуулийн дагуу татварын орлогын 1 хүртэлх хувийн хандив, хөрөнгө оруулалтаар боссон тус өртөө нь нэгэн зэрэг хамгийн олон буюу 15 автомашин цэнэглэх хүчин чадалтай. Түүнчлэн хүчдэлийн сонголтоос хамаарч 5-30 минутад хурдан цэнэглэх ба шөнийн хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх боломжтой юм.
.jpg)
Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Ногоон өртөө”-г төсвийн хөрөнгөөр барих ёсгүйг онцолж, шинэ эдийн засаг болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтад татварын нэг хувийг зарцуулах эрх зүйн орчныг хуульчлахаа мэдэгдэв. Мөн шаардлагатай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх замаар төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
.jpg)
Улаанбаатар хотын Худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнийн онцолсноор, энэхүү өртөө ашиглалтад орсноор нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Том оврын цахилгаан автомашин 100 км тутамд 6,470 төгрөг буюу жилд 1.2 сая төгрөгийн цахилгаан зарцуулдаг нь бензинтэй автомашинтай харьцуулахад зардлыг 3-5 дахин бууруулдаг аж.
Засгийн газар “Ногоон чөлөөлөлт"-ийн хүрээнд орон нутгийн зам дагуу 150 км тутамд нэг, улсын хэмжээнд нийт 500 түргэн цэнэглэх станц бүхий сүлжээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын урсгалыг зогсоож, 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. Энэ нь ойролцоогоор 33 мянган янданг буулгасантай дүйцэхүйц агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой.
| 32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ