МҮБХ-ний тогоон доторх хэрүүл шуугиан, талцал шийдэгдэхгүй явсаар баяр наадмын хаяанд ирлээ. Наадамчин олны сэтгэлийг түгшээсэн уг асуудлын талаар МҮОНТ хоёр талыг нүүрэлдүүлэн байж хэлэлцүүлэг өрнүүлж үзсэн. Гэсэн хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй бололтой.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх баяр наадамтай холбогдуулан уриалга гаргажээ. Тэрбээр бөхчүүдэд хувийн эрх ашиг, холбоодын үл ойлголцлоос хамаарахгүйгээр наадамдаа барилдахыг уриалсан байна. Х.Баянмөнх аварга “Эвлэрлийн гэрээ хийх гээд чадсангүй. Тиймээс холбоодын үл ойлголцлоос шалтгаалахгүйгээр бөхчүүд барилдаж, ард түмнээ баярлуулахыг уриалж байна. Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй” хэмээн уриалжээ. Мөн тэрбээр барилдааны үеэр зөвхөн дүрмийг баримталж, хувийн эрх ашиг, сонирхлыг хойш нь тавихыг бөхчүүдэд сануулав.
Ц.Оргил
| Баяр наадмаа сайхан хийх үндсэн үүргээ умартаж болохгүй |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой