Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргаж байсан билээ.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж нээгдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй байгаагаас үүдэн бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал, дахин төлөвлөх боломж хязгаарлагдмал байсан юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга С.Батболд Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг 2018 оны 3 дугаар сард эхлүүлсэн билээ. Энэхүү аяны гол зорилго нь орон сууцны ойр орчмын газрыг тухайн барилгын СӨХ-д ашиглах эрхийг нь шилжүүлэх замаар эзэнгүйтэж, дахин барилга баригдах, эвдэгдэж сүйтгэгдэх эрcдлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 43,8 хувь буюу 621.637 иргэн орон сууцанд амьдарч байгаа ба 1.034 СӨХ эдгээр оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөлийг ханган ажиллаж байна. Харин 1.034 СӨХ-оос орчны газраа баталгаажуулсан 499 СӨХ байгаа бол орчны газраа баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Аяны хүрээнд орчны нийтийн эдэлбэрийн газар ашиглалттай холбоотой санал ирүүлсэн 6, газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлт 101, орчны газар ашиглах эрх баталгаажуулах 183, нийт 290 СӨХ хүсэлт, санал ирүүлээд байна гэдгийг Хотын дарга мэдээллээ.
Харин өнөөдөр хотын дарга энэхүү аянд хамрагдахаар Нийслэлийн газрын албанд хүсэлтээ ирүүлсэн эхний 70 СӨХ-ийн төлөөлөлд Газар ашиглах гэрээг нь баталгаажуулан гардуулан өглөө. Энэ үеэрээ Засаг дарга, ашиглах эрх нь баталгаажсан энэхүү газар дээрээ СӨХ-дууд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, хамгийн гол нь хүүхдүүдийн аялгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн тохижилттой спорт, амралт, авто машины зогсоол бүхий цогцолбор байгууламжийг бүтээн байгуулахыг хүсч байгаагаа хэллээ.
Өнөр-19 СӨХ-ны захирал О.Чанцал “Албан ёсоор оршин суугчдын газрын баталгаажуулж өгч байгаад баяртай байна. Хотын сайн сайхан байдал, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад СӨХ-нууд хамгийн анхан шатны нэгж байдаг. Өмнө газрын маргаан гарч байсан. Үүнийг хүчингүй болгож, СӨХ-нд нь газар эзэмших эрхийг нь өгч байгаа хотын удирдлагууддаа баярлалаа” хэмээв.
“Дэвшил-8” СӨХ-ны захирал Д.Ядгайчойдон “СӨХ-нд энэ эрхийг олгож багаа явдал нь оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй өөрсдийн эзэмшлийн газраа зөв зохистой ашиглах нөхцөл бүрдэж байна. Бид гадаад орчоо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх болно. Энэ шийдвэрийг гаргасан хотын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Ц.Оргил
| Сууц өмчлөгчдийн холбоодууд газраа баталгаажууллаа |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ