Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.8.1-д заасны дагуу үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хуралдаж морь уралдах хуваарь, уралдах зай зэрэг асуудлыг гаргасан. Үүний дагуу хурдан морины уралдааныг долдугаар сарын 10-ний өдөр эхлүүлэхээр болсон байдаг.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор Монгол морьдоос, эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам батлагдсан. Тус журмын дагуу сүүлийн гурван жил эрлийз морьдыг тусад нь уралдуулж байна. Энэ жил мөн энэ журмын дагуу уралдуулах аж. Үндэсний их баяр наадмын журмыг хэрэгжүүлэх, хянах ажлын хэсгийнхэн дараах мэдээллүүдийг өглөө.
ЦЕГ-ын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Н.Амгалан хэлэхдээ “Энэ жил гандуу тоос шороотой байгаа учир хурдан морины замын аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдал, морьдын аюулгүй байдал зэргийг хангах ажил чухал байна. Мөн хөдөлгөөнд оролцох автомашинуудын цэгцтэй байлгах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Юун түрүүнд хамгийн холын зай буюу 25 километрийн зайд уралдах морьдын замыг камержуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэгэнт бүргэгдээд гарсан морьдыг тогтоогдсон маршрутынх нь дагуу явуулах, хүүхдийг санаатай санаандгүй байдлаар унагаадаг зөрчлийг дүрсжүүлж авах зорилготой юм. Машинаар хурдан морь дагадаг асуудлыг болиулна. Түргэн тусламжийн машинуудыг морь дагуулахгүйгээр гараанаас бариа хүртэл өртөөчилж байршуулна. Хурдан морины уралдааныг шууд дамжуулан тайлбарлаж хүргэдэг хэвлэл мэдээллийнхнийг боломж бололцоогоор хангаж хүндэтгэн ажиллахыг эрхэмлэх болно. Энэ үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн машинууд хурдан морьдыг дагах юм. Ингэхдээ ямар дэг журмаар дагах вэ гэдгийг тусгайлан заавар зөвлөгөө өгч ажиллана” гэлээ.
Ц.Оргил
| Хурдан морьны уралдааны гараанаас бариа хүртэлх замыг камержуулна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой