Филиппин улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензана “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-д оролцож, ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр /2018.07.06/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Хоёр орны цэргийн алба хаагчид бүс нутагт зохион байгуулагддаг олон улсын хамтарсан сургуульд оролцдог төдийгүй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтран үүрэг гүйцэтгэдэг болохыг хоёр тал онцлон тэмдэглэлээ. Цаашид Монгол, Филиппин улсын хооронд батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчнүүдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Н.Энхболд онцоллоо.
Филиппин улсын Батлан хамгаалахын сайд Дельфин Н Лорензана Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Филиппин улсад зохион байгуулагддаг Энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, дамжаанд тогтмол оролцож байдагт талархаад. Цаашид хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлж Монгол Улсын Энхийг сахиулах ажиллагааны туршлагаас суралцах, Монгол Улсад зохион байгуулагддаг хамтарсан сургуульд дадлага, дамжаанд өөрийн алба хаагчдаа үргэлжлүүлэн оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Хоёр орны цэргийн алба хаагчид бүс нутгийн хэмжээнд зохион байгууллагддаг энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, сургуулиудад хамтран оролцож, харилцан туршлага солилцдог. Цаашид ч энэ арга хэмжээг үргэлжлүүлж, цэргийн боловсрол сургалт, энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, батлан хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцох, батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахаар харилцан тохиролцлоо.
| Н.Энхболд Филиппин улсын БХ-ын сайд Дельфин Лорензанаг хүлээн авч уулзлаа |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой