“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Батсайхан энэ сарын 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.Санамж бичгийн хүрээнд “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ Хүй долоон худагт төр засгийн дэмжлэгтэйгээр авто спорт тойруулга барин сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа авто спортыг эх орондоо хөгжүүлэх, Хүй долоон худгийн үйл ажиллагааг сайжруулах ажээ.
Тус авто спорт тойруулгад бартаат зам, кросс, уран жолоодлого буюу дрифт, удирдлагатай машин, мото спортын замууд баригдах бөгөөд мөн түүнийгээ дагасан үзэгчдийн суудал, зам талбай, үйлчилгээний төв зэрэг баригдах юм байна.Авто спорт нь манай улсад сүүлийн 5-6 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч одоог хүртэл зориулалтын зам талбайтай болоогүй байна. Тиймээс тус тойруулга баригдсанаар автоспорт сонирхогч залуус зориулалтын зам талбайтай болж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргах боломжтой ажээ. Хүй долоон худаг нь ирээдүйд томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа дэд бүтэц сайтай, зам талбай, зогсоол ихтэй, засмал замаар хүрээлэгдсэн авто спорт тойруулга байгуулахад хамгийн боломжит газар юм гэж “Монгол наадам цогцолбор” мэдээллээ.
Ц.Оргил
| Хүй долоон худагт төрийн дэмжлэгтэйгээр авто спорт тойруулга барина |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой