Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Долоодугаар сарын 6-наас 13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтайг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буй.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
НОБГ-ын мэдээлж буйгаар усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. Тиймээс арга хэмжээний хүрээнд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байгаа аж.
Ц.ОРГИЛ
| Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой