Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд өнөөдөр 09.00 цагаас эхлээд байна. Бүртгэл 09.00-23.00 цагийн хооронд бүртгэх юм байна.
Одоогийн байдлаар Улсын аврага Г.Эрхэмбаяр, Улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Улсын заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Улсын харцага У.Даваабаатар тэргүүтэй 100 гаруй бөхчүүд бүртгүүлээд байгаа аж. Бүртгэл долдугаар сарын 9-10 хооронд явагдах бөгөөд бөхийн барилдаан зохион байгуулах салбар хорооноос бүртгэлийг хийж байгаа аж. Энэ жил Улсын баяр наадамд 512 бөх барилдана гэж албаны хүн онцолсон юм. Бөхийн бүртгэл өмнө нь Бөхийн өргөөнд явагддаг байсан ч энэ жил бөхчүүдийн маргааны улмаас хуулийн байгууллага уг газрыг битүүмжилсэн учир бүртгэл спортын төв ордонд явагдаж байна.
Ц.ОРГИЛ
| Бөхчүүдийн бүртгэл үргэлжилж байна |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ