Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд өчигдөр /2018.07.09/ эхэллээ. Барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулж, бүртгэлээ хийх юм. Өчигдрийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгэлээ хийжээ. Бүртгэл өнөөдөр /2018.07.10/ өндөрлөнө.
Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөхчүүд бүртгүүлсэн байна.
Ц.Оргил
| Үндэсний их баяр наадамд 200 гаруй бөх зодоглохоор бүртгүүлээд байна |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ