Наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
И-Мартын салбар долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажиллана
Хас банкны И-мартын салбар долдугаар сарын 11-15-ны өдөр 10-21 цагийн хооронд ажиллана. Саппоро, Түшиг, 13 дугаар хороолол, Сансар дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана.
Цэнгэлдэх салбар баярын үеэр ажиллана
Төрийн банкны Рапид харш дахь Цэнгэлдэх салбар долдугаар сарын 11-нд, Занабазар, 11 дүгээр хорооллын болон Зайсан дарь Оргил салбарууд 12-нд, Мөнгөн завьяа, Драгон, Сансар салбарууд 13-нд Хойморь (Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш), Таван шар, Хорооллын салбарууд 14-нд, 50 мянгат (Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан), Бөхийн өргөө салбарууд 15-ны өдөр 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.
Худалдаа хөгжлийн банкны салбарууд 11-14-ний өдрүүдэд амарна
Худалдаа хөгжлийн банк долдугаар сарын 11-14-нд бүх салбар амарна.Тэнгэр плаза, MCS, ГХЯ-ны өөдөөс харсан Энхтайван, Зоос гоёл, Саппорогоос Цамбагарав хүрэх замд байрладаг Сонгинохайрхан салбарууд 15-ны өдөр 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.
Голомт банкны салбарууд 11-13-ний өдрүүдэд амарна
Голомт банк долдугаар сарын 11-13-нд бүх салбар амарна. Ард, Цамбагарав, Баянзүрх, Хан-Уул, хорооллын Москва салбарууд 14-нд, Солонго, Сансар бизнес төв, 120 мянгатын жетро, Москва салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.
УБ банк 11-13-ний өдрүүдэд амарна
Улаанбаатар хотын банк долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд бүх салбар амарна. Ард кино театрын замын эсрэг талд байрлах Чингэлтэй салбар 14-15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.
Долдугаар сарын 12-15-нд Их дэлгүүр дэх салбар ажиллана
Капиторн банк долдугаар сарын 11,13-нд Шангри Ла дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. 12-15-нд Их дэлгүүр дэх салбар 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.
Хаан банкны бүх салбар амарна.
Ц.ОРГИЛ
| Баяр наадмын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой