Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 07 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.
Тус хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид оролцож байна. Мөн НҮБ-ын ДАЖБ-ын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, Монгол Улсын БОАЖЯ, ГХЯ, ЗТХЯ, АЖХТ, НАЖГ, МИАТ ХК, 13 аймгийн засаг дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөгчид, МАЖХ, МЗБХ, АЖБХН болон тур оператор компаниудын төлөөлөл бүхий нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэл, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэх юм. Түүнээс гадна шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргахад боломж бүрдэнэ.
2016 онд зохиогдсон хуралдаанаар “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулсан бол 2017 онд аялал жуулчлалын салбарын бүх түвшинд хамтын ажиллагаагаа сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлээд байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Монголд ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч хоёр орон, монголын иргэд хамгийн их жуулчилдаг хөрш орнуудын сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм. (2017 онд БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин Монгол Улсад ирсэн нь 2016 онтой харьцуулахад 8 хувиар өссөн бол Монголоос БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад хүрсэн байна. Харин 2017 онд ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн бол Монгол Улсаас ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн байна).
Энэ удаагийн хуралдаанаас бодитой үр дүн гаргах үүднээс “Их түмэн голын санаачилга” төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна.
Тухайлбал иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, газрын боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд хөрш орнуудруу зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, “Цайны замын аялал жуулчлал”, “Их түмэн голын аялал жуулчлал” болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг Монголын тал дэвшүүллээ.
Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон.
| Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралд 150 гаруй төлөөлөгч оролцож байна |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ