НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” гэсэн бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын доторх төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилготой “Шинэ яармаг” хотын төв юм.
Энэ хотын төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах тухай НИТХ хэлэлцэж “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг нийслэлийн төр захиргааны байгууллагыг ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр лүү нүүлгэх эхний загварыг танилцууллаа. Нийт 5.0 га хэмжээтэй газрын 0.9 га газрыг барилгажуулах юм.
Захиргааны нийт 5 блок барилга барихаар төлөвлөжээ. Эдгээр барилгад НИТХ-ын байр, Хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, Засаг даргын тамгын газар, харьяа агентлагууд байрлах юм. Энэхүү бүтээн байгуулалтын хийлгэхээр “Эм Зэт Жэй”, “Талст ширээт”, “Темпланд” ХХК-уудад урилга хүргүүлсэн байна. “Темпланд” ХХК урилгыг хүлээн авч, хамтран ажиллах саналаа ирүүлжээ. Одоогийн байдлаар БОАЖЯ-аас газрын зөвшөөрөл авах асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэв.
Ийнхүү Тэргүүлэгчдийн санал хураалтаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийг баталлаа.
Мөнэ эн хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн дарга Ч.Батбилэг гэр хорооллын дунд бүсэд хэрэгжүүлэх хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх 16 байршлын газрыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв”ийн эхний ээлжийн 50 байршлыг баталсан билээ.
Харин энэ удаа 2015 оны зургаадугаар сард батлагдсан “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”-ийн аравдугаар зүйлийн 10.1.1-д заасан “Хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил, зааг зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэсэн заалтыг үндэслэн “Дэд бүтцийн төв”-ийн шинэ 16 байршлыг сонгон авчээ. Тус 16 байршилд нийслэлийн есөн дүүргийн хороод, тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт байрлах газрууд багтжээ.
Уг 16 газрын зарим нэгэн хэсэг нь эхний ээлжинд батлуулсан 50 газартай давхацсан байсан юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх, мөн НИТХ-ын төлөөлөгчдөөс энэхүү 16 газрыг хэр оновчтой эсэх талаар санал авах чиглэл өгч “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэх байршлыг батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ.
Энэхүү газрыг ашиглах талаар иргэдээс санал авч, тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр сайжруулсан танилцуулгыг ирэх наймдугаар сарын 1-ээс өмнө дахин танилцуулахыг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт даалгалаа.
Ц.ОРГИЛ
| Хотын захиргааг Яармаг руу шилжүүлэх төслийг баталлаа |
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Таны логик сэтгэлгээ хэр зэрэг хөгжсөн бэ? IQ-гаа сориод үзээрэй!
Та ямар төрлийн хүн бэ? QUIZ ТЕСТ
Ангараг дээрх анхны Ногоон байгууламж уу, эсвэл Технологийн хий үзэгдэл үү?
О.Баасанхүү: АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихэд ₮6 сая төгрөг тушаана
Л.Цандэлэгийн хүү, хар тамхины хэрэгт холбогдоод байсан Ц.Тогтуунд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ