Өнгөрсөн амралтын өдөр Монголын гарааны бизнесийн эргэн тойронд хөл хөдөлгөөн ихтэй болж өнгөрлөө. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 2 дахь жилдээ залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран зохион байгууллаа. Багануур, Багахангай, Банзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн 280 гаруй залуучуудын дунд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нэг сар гаруйн хугацаанд үргэлжилж өнгөрсөн бямба гарагт ялагчидаа тодрууллаа.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн залуусын гарааны бизнесийн дэмжих арга хэмжээг “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ, “Стартап Маркетинг Спэйс” төв амжилттай зохоин байгууллаа.
Чингэлтэй дүүргээс нийт 12 баг сүүлийн шатанд тэнцсэнээс 6 баг, Сүхбаатар дүүргээс 11 багаас 5 баг санхүүжилт авахаар болж нийт нийслэлийн хэмжээнд 6 дүүргийн 26 баг шалгарч тус бүх 10,000,000 сая төгрөгийн санхүүжилтээ авч бизнесээ эхлүүлэхээр боллоо.
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдээс шалгарсан гарааны бизнесүүдийг та бүхэнд танилцуулж байна.
Сүхбаатар дүүрэг:
1 БИЗ карт платфорум: Бизнес эрхлэгчдийн нэгдсэн сошиал систем
2 Уран брэнд: Шигтгэмэл наалт, хэрээсэн оёдлыг кодлож гаргах үйлчилгээ
3 МИМ кафе: Сүү, цагаан идээний төрөлжсөн кафе
4 AFE: Алсын зайн онлайн соёлын сургалт
5 Нийслэл баялаг:Түргэн хоолны шинэлэг үйлчилгээ
Чингэлтэй дүүрэг:
1 Night plus: Амралт, цэнгээний газрын захиалгын нэгдсэн систем
2 Бөбүнэ: Ааруулан чихэр
3 ЮДА: Дахин боловсруулсан цаасаар сав баглаа боодол хийх үйлчилгээ
4 Сүүлхэн: Бактерийн эсрэг хонины сүүлтэй сармистай саван
5 Партнерс: Хиймэл оюун ухаан дээр суурилсан хувь хүний хөгжлийн зөвлөх үйлчилгээ
6 Шөлка Булууны яснаас гаргасан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Монголын Үндэсний Маркетингийн Холбоо ТББ нь Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах албан ёсны эрхтэй байгууллага бөгөөд ирэх 9 сард Хан-Уул дүүргийн залуучуудад зориулан дээрх арга хэмжээг зохион байгуулна.
Ц.ОРГИЛ
| 26 гарааны бизнес эрхлэгчид тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилт авлаа |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой