Байгаль орчны салбарын шилдгүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан, байгаль орчны салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр гарын бэлгийн хамт гардуулан өглөө. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын түүхт ойн энэ өдөр Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилийн Чагнаа төр улсдаа хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ. Тэрээр 1966 оноос хойш усны аж ахуй, байгаль орчин, шинжлэх ухаан, боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, төр улсдаа зүтгэхдээ усны аж ахуйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ. Мөн БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Чоймпогийн Пунцагсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Янжингийн Болдбаатар нарыг “Алтангадас одон”-гоор шагнасныг гардуулан өглөө. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Хадбаатарын Майцэцэг, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн Батбаатарын Батбаяр нарыг шагнасан байна. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын Гачууртын Шар хоолойн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Хасагийн Бямбаад “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээснийг гардуулан өглөө.




| Байгаль орчны салбарынханд төрийн дээд одон медаль гардууллаа |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой