Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.
Японы баруун өмнөд хэсгийн Хирошима, Окояама, Эшима зэрэг бүсэд энэ сарын эхнээс эхлэн 10-аад хоног үргэлжилсэн гэнэтийн аадар борооны улмаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 16 бүс нутагт 187 хүн нас барж, 67 хүн сураггүй алга болоод байна. Мөн хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас 255 мянган барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдэн, гэр оронгүй болсон 5500 иргэнийг түр байранд байрлуулаад байгаа юм.
Монгол Япон хоёр орон олон жилийн түүхэн найрсаг харилцаатай, Японы ард түмэн Монголын ард түмэн бидэнд олон талаар, цаг ямагт тусламжийн гараа харамгүй сунгасаар ирснийг бид мартах учиргүй билээ. Иймээс Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.
"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр" гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хандивыг мөнгөн хэлбэрээр илгээх бол Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна.
Хандивын хугацаа өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хандивын Япон дахь данс: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, ゆうちょ銀行, トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ, 記号19700, 番号10224571
Холбогдох утас: 080-5832-1667
Хандивын Монгол дахь данс: Дамдинсүрэн Цэрэндулам (ХМХН-ийн гишүүн), Худалдаа Хөгжлийн банк 406094269, Утас: 99322936
Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525
Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд дамжуулах аж.
Ц.ОРГИЛ
| Япончуудад туслах хандивын аяныг эхлүүллээ |
Ш.Ганзориг:“Сэлбэ 20 минутын хот” төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
АНУ-ын хүчин газрын тосны хоёр танкерыг хураан авсны нэг нь Оросын далбаатай байжээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
Ханх сумын нутаг 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Соёлын төв өргөөг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулах үүрэг өгчээ
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав
Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрлээ
Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ
Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт 1606 ширхэг Al камер суурилуулжээ
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын гуравдугаар сард эхлүүлнэ
2026 он бол таны жил | Өрнийн зурхай
Санта Клаусын түүх