Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдрийн ажлын цаг дуустал зохион байгуулна.
Бүртгэлд хамрагдаж, ажлын байрны тавигдах шаардлагад тэнцсэн жолооч нарыг долоодугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эерэг хандлага төлөвшүүлэх, ажилдаа хариуцлагатай хандах, хорт зуршлаас ангид байх сургалт, нөлөөллийн ажлуудад хамруулж, амжилттай суралцсан залуучуудыг ажлын байранд шууд холбож өгөх юм.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь БНХАУ-ын “Чалко” компанитай 2018 оны нэгдүгээр сараас 2022 он хүртэл хамтын ажиллагааны тогтвортой байдлын гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тус нэгдлийн ажилчдын байр Гашуун сухайт боомтын 25-35 дахь километр хооронд байрлах ба байр, хоолны зардлыг ажил олгогч байгууллага бүрэн хариуцаж, нээлттэй ажлын байранд шинээр орох залуучуудын нэг сарын үндсэн цалин 1.5-2 сая төгрөг хүртэл бөгөөд жолоочийн идэвхи, зүтгэлээс хамааран цалингийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Тээврийн салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудад ажиллах хүсэл сонирхолтой 21-ээс дээш насны залуучуудыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын байранд буюу нийслэлийн Засаг захиргааны V байранд энэ сарын 16-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 08:00-17:00 цагийн хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлэх хүсэлтэй залуучууд 97125557, 98125557 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Энэ линкээр анкет ататж авах боломжтой.
http://youth.ub.gov.mn/%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82%D1%83%D1%83%D0%B4-%D0%B1%D2%AF%D1%80%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB/4-%D0%B1%D1%83%D1%81%D0%B0%D0%B4-%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82%D1%83%D1%83%D0%B4/
Ц.ОРГИЛ
| 1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой