Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр/07.16/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.
Сайд Д.Цогтбаатар “Гамшигийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдэлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав.
Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэдгийг онцлов.
А.ЦЭЛМЭН
| Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой