Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Тус хуралд оролцсон Бүгд Найрамдах Мальдив улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын сайд ноён Мохамед Зухайраас талархлын захидлыг ирүүлжээ. Талархалдаа “Бүгд Найрамдах Мальдив Улсаас мэндчилж байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг амжилттай зохион байгуулсан генерал Т.Бадрал болон нийт хамт олонд баяр хүргэе. Мөн манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бидний нөхөрлөл цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн Бүгд Найрамдах Ардчилсан нийгэм журамт Шри-Ланка улсын Усжуулалт, усны нөөцийн менежмент, гамшгийн менежментийн сайд Палита Ренж Бандара ирүүлсэн талархалдаа “Юуны өмнө биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын үеэр санал солилцсоны дагуу цаашид манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж байна. Шри-Ланка Улсад гамшгийн менежментийн үйл ажиллагааг Монгол Улстай адил зарчмаар явуулдаг. Та бүхэндээ дахин талархал илэрхийлэхийн ялдамд хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дахин уулзаж, санал солилцоно хэмээн найдаж байна” хэмээсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ
| “Азийн сайд нарын бага хурал”-д оролцогчид талархал илэрхийллээ |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой